Хүүхдүүд виртуал орчинд одон орон судлал, хүний биеийн бүтэцтэй танилцжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдүүд виртуал орчинд одон орон судлал, хүний биеийн бүтэцтэй танилцжээ

/2022.12.15/ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн Газраас "Тоглонгоо суралцах" арга хэмжээг зохион байгуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгмийн харилцаанд тэгш, хүртээмжтэй оролцох оролцоог дэмжих зорилгоор орчин үеийн техник технологитой танилцах, туршилт хийх, шинжлэх ухааныг танин мэдүүлэх зорилготой тус арга хэмжээг зохион байгуулсан байна.

1 хүн ба дотор нарын зураг байж магад

Арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор болон Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн нийт 31 хүүхэд хамрагджээ. Тэд виртуал орчинд одон орон судлал болон хүний биеийн бүтцийн онцлогтой танилцаж, цахилгаан соронзон орны нөлөөллийг төхөөрөмж ашиглан туршилт хийх, 3D төхөөрөмж ашиглан зурсан зургаа хөдөлгөөнт дүрсэд хувиргах, Robomaster S1 төхөөрөмжин дээр хөдөлгөөнт тоглоом тоглон шинжлэх ухааны мэдлэгээ тэлжээ.

7 хүн ба "Please defeat the dark wizard create the ice safari animais!" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Зургийн тодорхойлолт алга байна.

3 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

ЧУУЛГАН: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.