АНХААР: Банкны дансны гүйлгээнээс татвар авахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНХААР: Банкны дансны гүйлгээнээс татвар авахгүй

/2022.12.09/: Цахим орчинд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлтөөр иргэний дансны гүйлгээний дүнд үндэслэн татвар авахаар болсон тухай мэдээлэл тархаад байгаа.

Тэгвэл энэ тухай Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн мэдээлэл хүргүүлжээ. Тус мэдээлэлд:

-2023 оноос эхлэн мөрдөгдөх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн өөрчлөлт нь зөвхөн сарын 10 сая төгрөгөөс дээш цалингийн орлоготой 1300 хүнд хамаарна.

Сарын 10 сая төгрөгөөс доош орлоготой нийт иргэн хувь хүний 99.9 хувьд энэ татвар нөлөө үзүүлэхгүй.

Энэ татварын өөрчлөлтөөр хувиараа бизнес эрхлэгчдийн одоогийн татварт өөрчлөлт орохгүй. Банкны дансны гүйлгээнээс татвар авах мэтээр олон нийтийн сүлжээнд явж байгаа мэдээлэл нь үндэслэлгүй буруу ташаа мэдээлэл юм гэжээ.

Эх сурвалж: ТЕГ

Ж.Байгалмаа: Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байна
Ж.Байгалмаа: Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.