“Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг ЗГ-ын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг ЗГ-ын шууд хяналтад авч, онцгой дэглэм тогтоолоо

/2022.12.09/: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоолоо.

“Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.

Эх сурвалж: ЗГ

Эрт илрүүлгээр хортой, хоргүй хавдрын 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ
Эрт илрүүлгээр хортой, хоргүй хавдрын 2,796 сэжигтэй тохиолдлыг илрүүлжээ
 
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ баасан, бямба гарагт цасан шуурга шуурна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.