Х.Нямбаатар: Хэрэг хялбаршуулахыг хасахаар оруулсан Эрүүгийн хуулийн төслийг УИХ дэмжээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Хэрэг хялбаршуулахыг хасахаар оруулсан Эрүүгийн хуулийн төслийг УИХ дэмжээгүй

/2022.12.09/: Өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн.

Энд хэрэг хялбаршуулах тухай ойлголтыг Эрүүгийн хуулиас халахаар оруулсан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн тодорхой гэмт хэргүүд дээр яллагдагч хэрэг наймаалцах, ял наймаалцах, цаашлаад хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг журмыг Эрүүгийн хуулийн төслөөс хасахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн байгаа.

Бид хуулийн төслөө өргөн барьчихсан. Энэ хуулийг яаралтай хэлэлцмээр байгаа юм. Харамсалтай нь УИХ дээр хэлэлцэх эсэхийг нь шийдэх явцдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг унагаасан.

Улаанбаатар, Монтевидео хотууд хамтран ажиллах Эрмэлзлийн бичиг байгуулна
Улаанбаатар, Монтевидео хотууд хамтран ажиллах Эрмэлзлийн бичиг байгуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.