Д.Амарбаясгалан: “ЭТТ“ ХК-ийн есөн гэрээг нууцаас гаргалаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: “ЭТТ“ ХК-ийн есөн гэрээг нууцаас гаргалаа

/2022.12.09/ "Нүүрсний хулгай"-г шалгах ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Иргэдийн тавьж буй шаардлагыг хангах үүднээс өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Төрийн нууцыг ил болгох тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталсан байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр нууцад хамааруулсан байсан 9 гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа.

Өөрөөр хэлбэл, "ЭТТ" ХК-иас хэрэгжүүлж буй есөн төсөлтэй холбоотой гэрээг нууцаас гаргасан байгаа. Үүнд:

  • Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл
  • Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл
  • Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос ЭТТ-н нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил
  • Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил
  • Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил зэрэг нууцын гэрээг ил болголоо.

Цаашид Засгийн газар нууц гэрээ байгуулахгүй. ҮАБ гэрээг нууцалдаг байдлыг үүгээр дуусгавар болгоно. Засгийн газар ийм шийдэлд хүрлээ. Засгийн газрын санаачилгаар эдгээр гэрээг нууцад оруулаагүй. Нууцад авсан зарим гэрээг хэрэгжүүлээгүй юм билээ. УБТЗ ОХУ-ын талтай ярилцах, зөвшилцөх, үүний дараа эхлүүлэх төсөл ч бий. Өнөөдөр Засгийн газрын шийдвэр гарсан тул одоо эдгээр гэрээг ил болгох ажил эхэлнэ. УИХ-д түр хороо байгуулсан. Тус хороо энэ асуудалд анхаарч ажиллана гэлээ.

ШУУД: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.