ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАШТ-д оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа

J1A3949.jpg

/2021.08.26/ Бүгд Найрамдах Казахстан Улсын Караганда хотод Гал унтраах техникийн олон төрөлт спортын насанд хүрэгчдийн 16 дахь удаагийн ДАШТ энэ сарын 30-наас ирэх сарын 6-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.

Тиймээс ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа.

Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдах ажээ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын шигшээ багийн ахлагчаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр явж байгаа аж.

Харин ерөнхий дасгалжуулагчаар ГУТОТС-ын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа Я.Ишжамц, дасгалжуулагчаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн захирагч, хошууч Н.Адьяадорж нар ажиллаж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, баг тамирчдад хандан, Монгол Улсын баг тамирчдын гаргасан амжилтыг бататгаж тэмцээндээ амжилттай оролцохыг хүсч, амжилт хүслээ.

Эмийн үнийн оновчтой зохицуулалт хийхээр Азийн хөгжлийн банктай санал солилцож байна
Эмийн үнийн оновчтой зохицуулалт хийхээр Азийн хөгжлийн банктай санал солилцож байна
 
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийн эздэд шагнал гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.