/2021.08.26/ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны баг “Эмийн үнийн зохицуулалт” сэдвээр цахим уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийн жагсаалт, санхүүжилт, хөнгөлөлтийн хувь хэмжээ, тулгамдаж буй асуудлууд болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Азийн хөгжлийн банкны техник туслалцааны багийн үйл ажиллагааны гол зорилго нь Монгол улсын зах зээлд байгаа эмийн үнийг хэрхэн тодорхойлж байгаад судалгаа хийн, эмийн үнийн өсөлтийн шалтгааныг олох, улмаар оновчтой зохицуулалт хийхэд туслалцаа үзүүлэх юм. Иймд уулзалтын үр дүнд дээрх чиглэлээр ЭМДЕГ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран ажиллахаар боллоо.
Уулзалтад ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, дэд дарга Г.Гийхнаран, ДАХШҮГ-ын дарга Д.Ганцэцэг, ЭЗТСХ-ийн дарга Л.Одончимэг, Нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин болон Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслийн багийн гишүүн Dr. Jeffrey, н.Отгонтуяа нар оролцжээ.