Байгаль хамгаалагчдад тусгай тоноглол бүхий автомашин гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгаль хамгаалагчдад тусгай тоноглол бүхий автомашин гардууллаа

/2022.12.08/: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн байгаль орчны газрын Гачуурт, Толгой, Төвийн хэсгийн байгаль хамгаалагчдад тусгай тоноглол бүхий автомашиныг гардууллаа.

Тодруулбал, Нийслэлийн хэмжээнд хүрээлэн буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтын ажлыг аюулгүй, эрсдэлгүй түргэн шуурхай байлгаж, байгаль хамгаалагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай тоноглол бүхий шатахуун бага зарцуулалттай “Suzuki Jimny” тээврийн хэрэгслийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба өнөөдөр гардуулан өгсөн юм. Энэ үеэр тэрбээр “Монгол улсын хэмжээнд бүртгэгдэж буй хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг зөрчлийн тоо буурахгүй байна. Байгаль орчныг хамгаалах чиглэлд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөрчлийн бууруулах, хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтайгаа байнга хамтарч ажиллаж байгаа” гэв.