“Бодитоор 2,5 сая тонн нүүрс хулгайлагдсан гэж үзэж байгаа, Т.Доржханд ярьсан зүйлдээ тайлбар хий“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Бодитоор 2,5 сая тонн нүүрс хулгайлагдсан гэж үзэж байгаа, Т.Доржханд ярьсан зүйлдээ тайлбар хий“

/2022.12.08/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Түр хорооны ажллах хугацааг сунгах талаар ярьж байна. 6 сарын хугацаанд юу хийснээ хэлээд өгөөч. Та нарын шийдэж чадахгүй байгаа, заавал УИХ-аас дэмжлэг авч байж шийдвэрлэх ямар асуудлууд байгаа вэ. Түр хороо яагаад УИХ, иргэдэд бодит мэдээлэл өгөхгүй байгаа юм бэ. Т.Доржханд гишүүн 40 их наяд төгрөгийн хулгай гарсан гэж яриад байна. Түр хорооны гишүүд нийлж байгаад мэдээлэл өгч болдоггүй юм уу.

Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Манай түр хороо УИХ-аас байгуулсан гурав дах хороо. Бид нотлох баримт цуглуулах, гэрч дуудаж уулзах зэрэг ажлуудыг хийж байна. Цаг хугацаа их ордог юм байна. Тиймээс бид шууд ийм зүйл боллоо гэж зарлаж чадахгүй байна. Энэ утгаараа хугацааг нь сунгах хүсэлт тавьж байгаа. Түр хороо үүргээ гүйцэтгэж байгаа. Өмнө нь хэд хэдэн гишүүн нүүрсний хулгай гэж орилж байсан. Гэхдээ хэн ч тоогоогүй. Түр хороо ажилласнаар энэ асуудал нийгмийн анхааралд орж, ард түмний анхааралд орсон.

Т.Доржханд гишүүд 44 их наяд төгрөг хулгайлагдсан гэж ярьсан. УИХ-ын гишүүн Т.Доржханд бол түр хорооны гишүүн мөн. Гэхдээ нэг ч удаа хуралд суугаагүй. Хурлаар нүүрсний мөнгөн дүнтэй холбоотой асуудал нэг ч удаа яригдаагүй. Нийгмийг талцуулж, ард түмнийг төртэй нь талхилцуулдаг, өвлийн хүйтэнд иргэдийг жагсаасан мэдэгдлийнхээ төлөө Т.Доржханд гишүүн хариуцлага хүлээх ёстой. Ямар үндэслэлээр, ямар тооцоо судалгаатайгаар мөнгөн дүн гаргаж ирснээ тайлбарла. Ард түмэн өвлийн хүйтэнд 44 их наяд төгрөгийн төлөө жагсаад байдаг. Гэтэл түр хороонд яригдсан зүйл бол бодитоор 2,5 сая тонн нүүрс хулгайлагдсан талаар нотлох баримт цуглуулаад явж байна.

Тиймээс Т.Доржханд гишүүн өөрийнхөө ярьсан зүйлд тайлбар хийх хэрэгтэй. Хэрэв нотлож чадахгүй бол ард түмнээс, өвлийн хүйтэнд жагсаж буй иргэд, бэртсэн цагдаагийн алба хаагчдаас уучлал хүсэх ёстой гэлээ.

Буулгаж шинээр барих орон сууцнуудын жагсаалт
Буулгаж шинээр барих орон сууцнуудын жагсаалт
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.