БОАЖЯ, Дэлхийн Банкны хамтарсан “Байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь“ сэдэвт хурал боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ, Дэлхийн Банкны хамтарсан “Байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь“ сэдэвт хурал боллоо

May be an image of 6 people, people sitting and people standing

/2022.12.05/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн Банкны хамтарсан “Монгол Улсад мод тарих ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг санхүүжүүлэх нь” сэдэвт хурал Улаанбаатар хотноо боллоо.

Тус хуралд Монгол Улсын ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, БОАЖЯ-ны Ойн газрын дарга Б.Оюунсанаа, болон холбогдох албаны төлөөлөл оролцов.

May be an image of 6 people, people standing and text that says 'IM FIN'

Хурлын үйл ажиллагаанд төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллүүд цахим, танхим хосолсон хэлбэрээр оролцож, олон улсад хэрэгжиж буй нүүрстөрөгчийн зах зээл, санхүүжилтийн механизм, туршлага, бэрхшээл, боломжууд зэрэг олон сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

БНСУ-ын HIRA агентлагийн туршлагыг судаллаа
БНСУ-ын HIRA агентлагийн туршлагыг судаллаа
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.