Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцоно

/2022.12.02/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2022 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Токио хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн 6 дугаар чуулганд оролцоно.

Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн.

Энэ удаагийн чуулганд Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцож, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Бацэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.

Өнгөрсөн жилүүдэд энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Аргентины дэд Ерөнхийлөгч Габрила Инчет, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, Болгарын Шадар сайд Екатрина Захарова, Польш, Хорват, Индонез, Австрийн Гадаад хэргийн сайд, мөн Тэргүүн хатагтай Мишель Обама, Нобелийн энх тайвны шагналтан Малала Юсуфзай, Тавакел Карман нар уригдан оролцож байсан болно.

Эх сурвалж: ГХЯ

Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг шинжлэх ухааны салбарт тулгуурлан хэрэгжүүлнэ
Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг шинжлэх ухааны салбарт тулгуурлан хэрэгжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.