FTX-ийн үүсгэн байгуулагч Банкмен-Фрид: “Би залилан хийх гэж оролдоогүй“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

FTX-ийн үүсгэн байгуулагч Банкмен-Фрид: “Би залилан хийх гэж оролдоогүй“

Sam Bankman-Fried speaks to The New York Times

/2022.12.01/: Дампуурсан криптовалютын бирж болох FTX-ийн захирал асан, Сэм Банкман-Фрид залилан хийсэн гэдгээ үгүйсгэв.

Нэгэн цагт "Криптогийн хаан" хэмээн "Нью-Йорк Таймс" сонинд цоллуулж байсан тэрээр өөрт нь бараг мөнгө үлдээгүй гэдгээ хэлсэн байна.

FTX бирж нь цагтаа 32 тэрбум доллар үнэлэгдэж байсан хэдий ч өнгөрсөн сард гэнэтийн уналтад орж дампуурлаа зарласан бөгөөд маш олон хөрөнгө оруулагчид тус биржээс хөрөнгөө гаргаж авч чадаагүй байна.

30 настай Банкман-Фридийн өмгөөлөгчид түүнийг олон нийтийн өмнө үг хэлэхгүй байхыг зөвлөсөн ч тэрээр зөвлөгөөг нь үл тоомсорлосон тухайгаа ярьлаа.

Түүнийг FTX-ээс хувийн мөнгөө шилжүүлсэн гэх яриаг тэрээр үгүйсгэж, одоо түүнд "юу ч үлдээгүй бөгөөд өөрт нь 100 мянган долларын өртэй нэг зээлийн карт л үлдсэн гэж хэлэв. Мөн тэрээр ярилцлагадаа хөрөнгө оруулагчдыг санаатайгаар төөрөгдүүлээгүй гэдгээ хэлээд "Би хэзээ ч залилан хийх гэж оролдоогүй" гэв.

Банкман-Фридийг нэгэн цагт АНУ-ын домогт хөрөнгө оруулагч болох Уоррен Баффетын залуу хувилбар гэж үздэг байсан бөгөөд аравдугаар сарын сүүлчээр 15 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй байжээ.

Энэ сарын эхээр шүүхэд гаргасан мэдүүлгээр FTX бирж одоогоор 50 томоохон зээлдэгчиддээ бараг 3.1 тэрбум долларын өртэй байгаа аж.

Банкман-Фрид Вашингтон ДС-д улс төрийн хандивлагч гэдгээрээ алдартай болсон бөгөөд тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, крипто зохицуулалтыг сайжруулахад дэмжлэг үзүүлж байжээ.

Эх сурвалж: ВВС

Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.