С.Одонтуяа: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулга

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Би Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдэд хандаж үг хэлнэ. МАН сонгуулийн амлалт, хөтөлбөрөө эрх зүйн шийдэл, хууль журам болгох учиртай. Үүнийгээ УИХ-ын чуулганд идэвхтэй оролцож хийх хэрэгтэй байгаа. Гэтэл сүүлийн үед чуулганд олонхын бүлэг ирцээ бүрдүүлж чадахгүй байна. Үүнээс болоод сүүлийн үед байнгын хороод хуралдаж чадахгүй байна. Өнөөдөр улс орны асуудал ямар хүнд байгаа билээ. Ийм үед МАН өөрсдийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж чадахгүй байна вэ. Газрын тухай амин чухал хууль хэлэлцэж байхад энэ танхимд 10 хүрэхгүй гишүүн байсан. Асуудалд ингэж хандаж болохгүй.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдээ чуулганд нь суулгадаг болго. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажилд нь оруул. Сүүлийн үед МАН-ын дарга дандаа ардчиллыг гажуудуулсан асуудалд хуруу дүрж байна.

Өнөөдөр МАН-ын даргад ямар ч эрх мэдэл дутаагүй шүү. Та нар эрх мэдлээр хахаж байгаа. Ийм байхад битгий нэг аймаг, сум, орон нутгийн асуудалд орж онигоонд ороод байгаач ээ. Орон нутаг ажлаа хиймээр байна. Бидэнд хийх том ажлууд их байна. Нүүрсний хулгайн ажлаа ярья. Энэ асуудлыг яагаад ярихгүй байгаа юм. Яагаад байнгын хороод чинь хуралдахгүй, гишүүд чинь чуулгандаа суухгүй байгаа юм бэ. Энэ асуудалдаа цэг тавиач. УИХ-ын дарга чинь аргаа барж байна. Гадаадад зугаалахаа больцгоо. Хуралдаа сууцгаа. Ардчилал, хүний эрх, ард түмний сонголтод битгий халдаад бай. Үүнийг УИХ-ын дэд даргын хувиар хатуу хэлье гэлээ.

“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж байна
“Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатаж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.