/2022.12.01/: Өнөөдөр өрнөх үйл явдлуудын мэдээг тоймлон хүргэж байна.
09.30 цагт: МУИС-ийн номын санд “Хүнсний хангамж” сэдвээр хэлэлцүүлэг болно.
09.00-18.00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, иргэний нийгмийн зарим байгууллагатай хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр”-ийн хаалтын үйл ажиллагаа болно.
11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байранд Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл хийнэ.
11.00 цагт: АН-аас “4/11 Мэдээллийн цаг” АН-ын удирдлага тус намын нөхцөл байдал болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлнэ.
13.30 цагт: Эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно.
Мөн өнөөдөр:
- Эрчим хүчний салбарт үзүүлж буй олон улсын хямралын нөлөө хэлэлцүүлэгтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болно.
- Нийслэлийн “Хангарди” ордонд Нийслэлийн АН-ын бүлэг төсвийн зарцуулалтын талаар мэдээлнэ.