“6,4 сая тонн нүүрс хулгайлагдсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, дэгэсдүүлсэн тоо“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“6,4 сая тонн нүүрс хулгайлагдсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй, дэгэсдүүлсэн тоо“

/2022.11.30/ Засгийн газрын хуралдаанаар нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар тайлбар хийлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-6,4 сая тонн нүүрс алдагдсан гэдэг мэдээлэл одоогоор Засгийн газарт ирээгүй байна. Энэ бодит тоо эсэхэд нэлээд эргэлзэж байна. Ийм их хэмжээний мөнгөн дүнтэй, ийм их хэмжээний нүүрс хулгайлагдсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Их дэгэсдүүлсэн тоо гэж харагдахаар байна. Цар тахлын үед улсын хилээр гарсан нийт нүүрсний хэмжээ 6,7-хон сая тонн байгаа. Тэгэхээр ийм их хэмжээний нүүрс хулгайд алдагдаж гарсан байх боломжтой юу үгүй гэдэг нь нэлээд эргэлзээтэй. Одоогоор УИХ-аас гарсан ажлын хэсэг хяналт шалгалтуудаа хийж байна. Хууль хяналтынхан шалгалт хийж байгаа. Мөн Засгийн газраас давхар хяналт тавьж байгаа.

Үүнээс гадна прокуророос Засгийн газарт хүсэлт ирүүлсэн. Тодруулбал, Монголын талаас гарсан нүүрсний хэмжээний гаалийн мэдүүлэг, БНХАУ-руу орсон гаалийн мэдүүлгийг тулгаж нягтлах ажилд урд хөрштэй хамтарч ажиллахыг Засгийн газраас дэмжиж ажиллахыг хүссэн. Ерөнхий сайдын зүгээс энэ хүсэлтийг дэмжиж ажиллахыг асуудал эрхэлсэн зургаан сайдад үүрэг болгосон гэлээ.

“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
“Эрдэнэс Монгол” компанитай холбоотой багц асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.