/2022.11.30/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 31 асуудлыг хэлэлцжээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанаар Тавантолгой төмөр зам болон Зүүнбаян төмөр замын асуудлыг шийдвэрлэлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад УБТЗ, МТЗ, Тавантолгой төмөр зам, Зүүнбаян төмөр зам гэх мэт маш олон компаниуд байна. Ийм олон компани байгуулагдсаны хор уршгаар тухайн салбар хөл дээрээ босох, өрсөлдөх чадвараа сайжруулахад ихээхэн саад учирч байна. УБТЗ бол хувь нийлүүлсэн нийгэмлэг. Тиймээс дангаараа үйл ажиллагаагаа явуулна.
Монгол Улс өөрийн гэсэн үндэсний томоохон компанитай болох зорилтыг тавьсаар ирсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэдэн талд бий болчхоод байгаа төмөр замын компаниудыг нэгтгэх шийдвэр гаргалаа. Энэ хүрээнд Тавантолгой, Зүүнбаян төмөр замын удирдлагын эрх мэдлийг МТЗ-д шилжүүлж байна. Ингэснээр төмөр зам нэгдсэн нэг бодлогоор хангагдана гэлээ.