Оюу толгойн ордоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг шинээр байгуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюу толгойн ордоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг шинээр байгуулна

No photo description available.

/2022.11.30/: Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

Хуралдаанаар:

  • “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • УИХ-ын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий “Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай” Ерөнхий сайдын захирамжийн төсөл,
  • “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” хувьцаат компанийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
  • Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

ANCSDAAP-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Б.Батдаваа сонгогдлоо
ANCSDAAP-ийн Удирдах зөвлөлийн дэд Ерөнхийлөгчөөр Б.Батдаваа сонгогдлоо
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.