Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай дөрвөн тамирчин өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүндийн өргөлтийн ДАШТ-д манай дөрвөн тамирчин өрсөлдөнө

May be an image of 5 people, people standing and indoor

/2022.11.30/: Колумб улсын Богота хотод хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-6-нд болно.

Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор гавьяат тамирчин М.Анхцэцэг, ОУХМ О.Дархижав, Г.Ануужин, Э.Энхтамир нар өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хангаж байна.

Сонирхуулахад, саяхан Бахрейн улсад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс М.Анхцэцэг алт, Э.Энхтамир, О.Дархижав нар мөнгө, Г.Ануужин хүрэл медаль хүртсэн.

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс М.Анхцэцэг 2021 онд алтан медаль хүртсэн бол 2017, 2019 онд хүрэл медаль хүртсэн нь Монголын туйванчдын тус тэмцээний хамгийн өндөр амжилт юм.

Эх сурвалж: БТСУХ

Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх 10 жилийн хөтөлбөрийг шинэчлэн байгууллаа
Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх 10 жилийн хөтөлбөрийг шинэчлэн байгууллаа
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.