Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий Сайд Ф.Кишида угтлаа

/2022.11.30/: Япон Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өчигдөр албан ёсоор угтлаа.

Угтах ёслолын үеэр цэргийн найрал хөгжимд Монгол Улс, Япон Улсын Төрийн дуулал эгшиглэж, Япон Улсын хүндэт харуул хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Япон Улсын Ерөнхий сайд нар хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулснаар угтах ёслол өндөрлөж, албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Эх сурвалж: ЕТГ

Өнөөдөр үүлэрхэг, 18-20 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр үүлэрхэг, 18-20 хэмийн хүйтэн байна
 
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.