2023-2024 оны БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023-2024 оны БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Study-In-China: 2022 Renmin University Chinese Government Scholarship for  International Students | Scholarship Region

/2022.11.29/: 2023-2024 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа.

БНХАУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын боловсролын солилцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд Монгол Улсаас БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр бакалавр, магистр, докторын зэрэгт оюутныг суралцуулна.

Тавигдах шаардлага

1. Монгол Улсын иргэн байх

2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, 25 хүртэлх настай байх;

Магистрын түвшинд суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 35 хүртэлх настай байх;

Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч оноотой, 40 хүртэлх настай байх;

3. Магистр болон докторын түвшинд суралцахаар хүсэлт гаргагч нь суралцахаар сонгосон тухайн сургуультайгаа урьдчилан холбогдож мэргэжил болон суралцах хэлээ урьдчилан тодорхойлсон байх шаардлагатай.

Өмнө нь хятад хэлээр Хятадын их, дээд сургуульд боловсрол эзэмшсэн хүсэлт гаргагч нь хятад хэлний түвшин тогтоох шалгалт (HSK)-ын батламж өгөх шаардлагагүй.

Тэтгэлгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: БЗС

Монгол оюутан, судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцана
Монгол оюутан, судлаачид сансар судлалын чиглэлээр Кюүшүгийн их сургуульд суралцана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.