ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас Баянхонгор аймагт дэмжлэгт хяналт хийлээ

/2022.11.29/: Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тоон мэдээллийг цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, мэдээ, мэдээлэлд хяналт, үнэлгээ хийх үүрэгтэй билээ.

Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан.

Тэгвэл тус төвийн эмч, мэргэжилтнүүд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар (ЭМГ), Аймгийн нэгдсэн эмнэлэг (АНЭ), Өрхийн (Оточ мандал) эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтын явцад Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах талаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, тушаал, шийдвэрийн талаарх эмч, мэргэжилтэн нарын мэдлэг, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэх, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд хяналт хийж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгуулж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав.

Баянхонгор аймгийн эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлох ажлаас дурьдвал жирэмсэн эмэгтэйчүүдийн нэрийн хяналт, “Оточ мандал” Өрхийн эмнэлэг нь иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд олон ажлыг санаачлан хийсэн ба анхан шатны бичиг баримтын хадгалалт хамгаалалт сайтай байлаа.

Эх сурвалж: ЭМЯ

ҮЙЛ ЯВДАЛ: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно
ҮЙЛ ЯВДАЛ: “Эрчим хүчний хүрэлцээ ба хэмнэлт” зөвлөгөөн болно
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.