/2022.11.28/: Камеруны нийслэлд оршуулгын ёслолын үеэр хөрсний гулгалт болж, 14 хүн амь үрэгдсэн бөгөөд алга болсон 10 хүнийг эрэн хайж байгаа аж.
Осол өнгөрсөн ням гарагт хүмүүс Яунде хотод байх 20 метр өндөр далангийн хажууд байх нэгэн хөл бөмбөгийн талбай дээр цугларч байх үед болсон байна.
Яунде хотын Төвийн бүсийн захирагч Пол Биа "Бид хэргийн газар очиж 10 хүний цогцсыг гаргасан бөгөөд биднийг ирэхээс өмнө дөрвөн цогцсыг авч явсан байсан. Мөн гэмтэж бэртсэн хүмүүсийг ойролцоох эмнэлгүүдэд хэвтүүлсэн" гэв.
Тус хотын Засаг дарга хөрсний гулгалт болсон газрыг "маш аюултай газар" гэж тодорхойлоод, хүмүүсийг Яундегийн зүүн зах дахь Дамас дүүргээс хол байхыг уриалсан байна.
Камерунд хөрсний гулгалт харьцангуй элбэг тохиолддог боловч Яундед болсон шиг хүмүүсийн амийг авч одсон тохиолдол цөөн гарч байжээ.
2019 онд баруун зүгийн Бафуссам хотод аадар борооны улмаас үүссэн хөрсний гулгалт толгодын хажууд баригдсан олон арван байшинг нурааж үүний улмаас 43 хүн амиа алдсан үйл явдал болж байсан юм.