/2022.11.28/ Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд цацагдсан бичлэгтэй холбоотойгоор тайлбар өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнхбаяр:
-Цагдаагийн байгууллагад энэ оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр "Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хотхоны цэцэрлэгт үл таних эмэгтэй толгойн тус газарт цохиж гэмтээлээ" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн.
Улмаар хэргийг шалгахад, иргэн А-г иргэн 22 настай Ц гэх эмэгтэй толгойн тус газарт нь цохиж гэмтээсэн нь тогтоогдсон. Одоогоор ХУД-ын цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Иргэн Ц нь СЭМҮТ-ийн хяналтад байдаг тул тус эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байгаа.
Одоогоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон мэргэжлийн байгууллагуудын шинжээч нараар дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна гэлээ.