Эзэнгүй дулааны шугамыг эзэнжүүлж засвар үйлчилгээг хариуцуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эзэнгүй дулааны шугамыг эзэнжүүлж засвар үйлчилгээг хариуцуулна

May be an image of 3 people, people sitting and people standing

/2021.08.25/: Өмчлөгч нь тодорхойгүй, хамтран эзэмшлийн дулааны шугам, тоноглолын заагийг тогтоож, засвар үйлчилгээг эзэнжүүлнэ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн А/201 дүгээр тушаалаар Дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын хөрөнгийн бүртгэлд (эзэмшилд) байхгүй шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоох, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Тус ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэнгээр ахлуулан Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, “Улаанбаатар дулааны Сүлжээ” ТӨХК-ны “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо ТББ-ийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тус ажлын хэсгийн эхний хурал 2021 оны 08 дугаар сарын 25-ний өдөр болж дулааны шугам эзэмшлийн заагийг эрэмбэлэх, ажлын хэсгийн нарийвчилсан төлөвлөгөө график гаргах, өмч шилжүүлэх, салбарын хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах болон цаашид авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээнд оруулах саналыг нэгтгэж танилцуулахаар болов.

Дээрх ажлын хэсэг 7 хоног бүрийн Лхагва гарагт 14:00 цагаас ажлын явц байдлыг хэлэлцэж байхаар тохиролцлоо.

Эх сурвалж: НЗДТГ

Хүүхдийн хөгжлийн үзүүлэлт
Хүүхдийн хөгжлийн үзүүлэлт
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.