Хүүхдийн хөгжлийн үзүүлэлт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн хөгжлийн үзүүлэлт

May be a cartoon

/2021.08.25/: Бага насны хүүхдийн бие бялдрын өсөлт, үсэг таньж унших, тоо бодох, нийгэм сэтгэл зүйн хөгжил, суралцах үйл явцад бэлтгэгдэх зэрэг нь хүүхдийн ерөнхий хөгжлийн гол үзүүлэлтүүд бөгөөд энэ нь хожмын амьдралын үндэс суурь буюу эсэн мэнд амьдрах, сурч боловсрох, сайн сайхан аж төрөх нөхцөлийг бүрдүүлдэг.

Үндэсний статистикийн хороо нь бага насны хүүхдийн хөгжлийн дээрх үзүүлэлтийг Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (НҮТС)-гаар 5 жил тутам цуглуулдаг.

Бага насны хүүхдийн хөгжлийн индексийг цагаан толгойн үсэг, тоо нэрлэх, бие, бялдрын хөгжил, нийгэмшихүй болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, суралцах гэсэн 4 үзүүлэлтээс наад зах нь 3 үзүүлэлтийн хувьд зохих түвшинд байгаа хүүхдийн хувиар илэрхийлдэг.

Бага насны хүүхдийн хөгжлийн индекс 2018 онд 88 байгаа бөгөөд хүйсээр харвал, охидын хөгжлийн индекс хөвгүүдээс 5 нэгж хувиар их байна. Харин хотын хүүхдийн хөгжлийн индекс хөдөөгийнхөөс 2 нэгж хувиар бага байна.

Боловсролын тэгш байдлын индекс анги ахих тусам ялгаатай байна.

Тухайлбал, 2018 оны байдлаар бага ангийн боловсролд хамрагдаж буй 100 хөвгүүнд 102 охин, дунд ангийнх 103 охин, харин ахлах ангийн 100 хөвгүүнд 113 охин ногдож байна. Энэ үзүүлэлтийг байршлаар харвал, хөдөөд 100 эрэгтэйд 135 эмэгтэй ногдож байгаа нь хотоос 30 нэгжээр их байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:

https://1212.mn/BookLibraryDownload.ashx...

May be an image of 1 person and text

No photo description available.

No photo description available.

Эх сурвалж: ҮСХ

Амьдралын хэв маягийг тань хөнгөвчлөх “Эмч“ аппликэйшн
Амьдралын хэв маягийг тань хөнгөвчлөх “Эмч“ аппликэйшн
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.