ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын талаар мэдээлэл хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын талаар мэдээлэл хийнэ

/2022.11.25/ Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

09.00 цагт Багшийн дээдийн “Сонор плаза”-гийн 2 давхарт Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас "Lavlagaa.e-mongolia.mn" системийн нээлт болно.

09.00 цагт “Чингис хаан”-ы музейд Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, Чингис хаан судлаач Дамбын Базаргүр агсны 90 насны ойг тохиолдуулан "ЧИНГИС ХААН АТЛАС"-ын нээлтийн үйл ажиллагаа, ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгээс хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Утас: 8800-7709.

09.30 цагт: ХААИС-д Ойн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тохиолдуулан “Ойн салбар-60” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна.

10:00 цагт Төрийн ордонд: Монголын эм зүйн ажилтны 8 дугаар Их хурал болно. Утас: 9311-6060, 9979-7227.
10.00 цагт: Соёлын өвийн Үндэсний төвд: Соёлын бүтээлч сарын хүрээнд “Түүх, соёлын үл хөдлөх дурсгал ба газрын харилцаа” хэлэлцүүлэгтэй.

11.00 цагт: ХӨСҮТ-өөс коронавирусний BQ1.2, BF7 хувилбарын тандалт судалгааны үр дүн, онцлог, олон улсад тархсан байдал, томуу, томуу төст тархалт, вакцинжуулалтын үр дүн, бусад амьсгалын замын халдварт өвчний талаар удирдлагууд нь мэдээлэл өгнө. Утас 8964-7777.

11.00 цагт Төрийн ордонд Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангаас “Нандин бүхнээс хамгаалья-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг эхлүүлж буй талаар хэвлэлийн бага хурал болно. Утас: 9139-9149.

11.40 цагт: Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд “Бавуугийн Лхагвасүрэн сан”-гийн нээлт болно.

15.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд Говьсүмбэрийн язгуур урлагийн "БОРЖИГИНЫ ХҮҮХДҮҮД" урлагийн тоглолт анх удаа нийслэлд зохион байгуулна. Боржигин язгуур урлагийн соёлын өвийг тээгчид болсон хүүхдийн урлагийн наадамд урьжээ.

-ШУА-д Академийн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн “Цахим шилжилт: Туршлага, сорилт” хэлэлцүүлэгтэй.

-"Дүнжингарав” худалдааны төв дэх Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвд “Нээлттэй ажлын байрны өдөрлөг-2022” “болно.

-Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбооноос зохион байгуулж буй “Загварын 7 хоног” өнөөдөр эхэлж байна.

-МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Археологийн судалгааны төв, Археологи, антропологийн тэнхимээс "Монголын археологи: Орчин цагийн судалгаа, шинэ хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.

“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
“Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн шилдгүүд тодров
 
Монгол банк Хар жагсаалтыг тэглэв
Монгол банк Хар жагсаалтыг тэглэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.