Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайваний иргэн Wuni Wurta-ийн нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

/2021.08.25/ Тэтгэлгийн зорилго: Монголын ирээдүйг бүтээлцэхүйц МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, манлайлагч, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих, хөгжүүлэх зорилготой. Жил бүр бакалаврын түвшний 6 суралцагч тэтгэлэг олгоно.

Тэтгэлгийн хэмжээ: 500 ам.доллар

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний, идэвхтэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
  4. Сургалтын төлбөрийн 12 багц цагтай тэнцэх хэмжээний тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд тэтгэлгийг давхардуулж олгохгүй,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах
  1. Дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр тамгатай байх шаардлагагүй/
  2. Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатайг тодорхойлсон холбогдох баримтууд
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбарууд
  4. Монгол хэл дээр “МУИС-ийн соёл” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эссэ бичих. Эссэ нь үг үсгийн алдаагүй, Times New Roman фонтоор, үсгийн хэмжээ нь 12, мөр хоорондын зай нь 1.5 р1, А4 цаасан дээр, хоёр талаас нь зэрэгцүүлсэн байна.

Материал хүлээн авах хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 14-ний 12.00 цаг хүртэл Сиси системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн хичээлийн 2-р байрны 109 тоот өрөө, Оюутан, төгсөгчийн хэлтэст хүлээлгэн өгсөнөөр бүртгэл баталгаажна.

Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Мэдээлэл авах утас: 77307730-1514, n.altanzul@num.edu.mn

Эх сурвалж: МУИС

Финтек компаниудад үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа
Финтек компаниудад үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.