Финтек компаниудад үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Финтек компаниудад үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа

2021.08.25/: Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасан шаардлагыг хангасан финтек компаниудад төлбөрийн үйлчилгээний зөвшөөрлийн гэрчилгээг гардууллаа.

Цахим мөнгө гаргах зөвшөөрлийг “Эм Пи Эс Си” ББСБ ХХК, “Инвескор хэтэвч” ББСБ ХХК-д, төлбөрийн карт гаргах, хүлээн авах зөвшөөрлийг “Ашид капитал” ББСБ ХХК-д төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг “М” ХХК, “Гэрэгэ системс” ХХК-д тус тус олгов.

Зөвшөөрлийг гардуулах үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван финтек компаниуд нь хууль тогтоомжийг баримтлан, хэрэглэгчийн эрх ашигт нийцсэн төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлэн, нууцлал аюулгүй байдлыг хангаж түргэн шуурхай, найдвартай ажиллах нь чухлыг онцлов.

Эх сурвалж: Монголбанк

Үе үеийн төлөөллүүд оролцсон “Нар угтсан өглөө“ арга хэмжээ боллоо
Үе үеийн төлөөллүүд оролцсон “Нар угтсан өглөө“ арга хэмжээ боллоо
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.