/2022.11.21/: Төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, шуурхай хүргэх зорилтын хүрээнд нэг цэгийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх менежментийн шинэчлэл хийнэ. Төрийн байгууллага хоорондын уялдаа холбоо, үйл ажиллагааны процессыг шинэчилж, цаашид төрийн үйлчилгээг төр хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр зорьж байна.
Үр дүн:
- Нэг оператор төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэнэ.
- Төрийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцоно.
- Төрийн бүтээмжийг дээшлүүлнэ.
- Төрийн байгууллагаас цахим хэлбэрээр үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанарыг хянаж, сайжруулах боломж бүрдэнэ.
- Төрийн үйлчилгээний нэгдсэн ойлголт, стандартыг мөрдүүлэх боломж бүрдэнэ.
- Орон нутагт салбаргүй (Оюуны өмчийн, Ашигт малтмал газрын тосны, Жижиг дунд үйлдвэрийн газар) төрийн байгууллагууд цаашид орон нутагт нэмж үйлчилгээний ажилтны бүтэц, орон бий болгох үүсгэх шаардлагагүй болно.
- Операторууд жигд ачаалалтай болно.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 39 байгууллагын 436 үйлчилгээг операторын горимоор үзүүлж эхэлнэ.
Эх сурвалж: ЦХХХЯ