/2021.08.25/ Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр эрүүл мэндийн сайд С.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
- Гуравдугаар тун хийлгэсэн хүн халдварт өртсөн гэх мэдээ цахим орчинд явсан байна. Энэ тал дээр тайлбар хэлэхэд бүүстэр буюу дархлаажуулалтын гуравдугаар тунг хийлгэсэн 13000 гаруй хүн хийлгэсэн хүмүүс халдвар авсан юм байхгүй.
Гуравдугаар тунг хийлгэсэн хүн гурваас дөрвөн сарын дараа эсрэг биет үүсч, дархлаажиж байна гэсэн судалгаа бий.
Бага насны хүүхдээс ПСР шинжилгээ авахдаа залгиур хоолойгоор нь дамжуулж авна. Заавал хамраар нь дамжуулж авахгүй.
12-17 насны хүүхдийн халдвар авах тохиолдол буурсан. Эсрэгээрээ 5-10 настай хүүхдийн халдварын тохиолдол 40 хувь нэмэгдсэн. Өдөрт илэрч байгаа тохиолдлын 30 орчим хүүхэд нь халдварлаж байна.
Хичээл эхлэхтэй холбогдуулаад хүүхэд бүрээс шинжилгээ авна гэж шуурахгүй. Түүврийн аргаар авна.
ДЭМБ нэмэлт тунгийн асуудал дээр нухацтай хандаж байна. Улс орон бүр харилцан адилгүй дархлаажуулалтад хамрагдаж байна. Зарим улс нь арван хувь хүрэхгүй иргэдээ вакцинжуулсан бол Израйл улс гурав дахь тунгаа хийж эхэлсэн байна.
Гурав дахь тун төлбөртэй байж болзошгүй гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр хариулт өгөөч?
- Засгийн газраас одоогоор тийм санал гаргаагүй. Татан авалт нөөцөө бэлдсэн байгаа
Хичээл эхлэхтэй холбоотой хөл хөдөлгөөн эхэлж байна. Хөл хорио тавих талаар яригдаж байна уу?
- ЭМЯ, УОК-оос тийм санал гаргаагүй. Цахим орчинд ташаа мэдээлэл гарсан.
Шүлсний ПСР шинжилгээний төхөөрөмжийг улсдаа үйлдвэрлэж эхэлсэн. 31.600 төгрөгийн өртөгтэй.