/2021.08.25/ Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож буйтай холбоотойгоор Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган цахимаар зохион байгуулагдаж байгаа.
"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөдөлмөрийн насны залуучуудын 47.3 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал нь манай улсын тулгамдсан асуудлын нэг" гэдгийг чуулганы үеэр оролцогчид онцолж байв.
Цахим чуулганы үеэр Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлийн илтгэлээс онцлон хүргэж байна.
- Монгол Улсын нийт хүн амын 900 мянга нь буюу 27 орчим хувь нь 18-34 насны залуучууд байдаг. Үүний 34 хувь нь хөдөлмөр эрхэлдэг, 52 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй. Гэхдээ эдгээрийн дотор оюутан залуус, мэргэжлээ дээшлүүлж буй хүмүүс ч бий.
- Энэ жил бид таван хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллаж байна. Үүний нэг нь Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм.
Хамрах хүрээ нь:
- Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэн, 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
- Их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд
- Их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
- Аж ахуйн нэгж, байгууллагууд гэлээ.
Чуулганд оролцох бол ЭНД дарна уу.
Passcode: 732904 Webinar ID: 898 8381 2779