Бусад улс оронд тоглоомын талбайд ямар тэмдэглэгээ байршуулдаг вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусад улс оронд тоглоомын талбайд ямар тэмдэглэгээ байршуулдаг вэ?

/2022.11.21/ Хүүхдүүд ид гүйж харайн тоглож байх үед тэдний уушги хамгийн идэвхтэй ажиллаж байдаг.

Хүүхдийн дэргэд тамхи татахыг бүх үед хориглодог ч, яг тоглож байх үед нь дэргэд нь тамхи татахыг дэлхий дахинд хатуу хориглодог.

ОХУ-д хүүхдийн тоглоомын талбайд тэжээвэр амьтан оруулах, архи тамхи хэрэглэх зэрэг олон зүйлийг хориглодог.

Франц улсад хүүхдийн тоглоомын талбайд тамхи татах, нохой салхилуулахыг хориглодог. Мөн 2017 оноос электрон (утаагүй) тамхи татахыг хоригложээ.

Зөрчвөл 35-150 еврогоор торгодог байна.

АНУ-д мөн адил. "Энд бяцхан уушги төлжиж байна" гэсэн зурагт самбарыг байршуулж, тамхины тухай хуулиар тамхи татахыг хориглосон бүс гэдгийг онцолж өгдөг байна.

Харин манай улсад хүүхдээ тоглуулангаа эцэг, эхчүүд тамхи татах нь элбэг. Монгол Улсын Тамхины тухай хуульд дараах байдлаар заасан байдаг. Үүнд:

9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн.

Мөн Стандартчилал хэмжилзүйн төвөөс гаргасан Хүүхдийн тоглоомын талбайн стандартад дээрх самбаруудтай адил самбар байршуулж, тамхи татахыг хориглоно гэж заасан байдаг. Гэтэл одоогийн байдлаар стандартыг дагаж, хуулиа дагаж буй СӨХ алга.

Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас түр хороо гаргаж шалгаж байна
Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас түр хороо гаргаж шалгаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.