Ирэх жилээс нийт иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх жилээс нийт иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

/2021.08.25/

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна гэж эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.

Засгийн газрын хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг дэмжиж байгаа бөгөөд бэлтгэл ажил хангахыг даалгасан.

Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нийт хүн амын урьдчилан сэргийлэх ирт илрүүлгийн шинжилгээг хэрэгжүүлэхээр яригдаж байна. Манай улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан.

Энэ багц шинжилгээ нь 13.000-45.000 төгрөгийн өртөгтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэвч шинжилгээнд хамрагдах идэвх сул байна.

2022 оны 1 сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" гэв.

Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын тохиолдол илэрчээ
Завхан аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын тохиолдол илэрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.