Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ

/2022.11.18/: Энэхүү нэгж нь нийслэлийн төр, захиргааны ажилтан, албан хаагч болон Ковид 19 цар тахлын үед ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн, нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагын ажилтан, албан хаагчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан холбогдох танилцуулгыг хийсэн.

Нийслэл Улаанбаатар хотод амьдарч буй айл өрхүүдийн 208 мянга гаруй өрх нь гэр хороололд амьдарч байна. Судалгаагаар эдгээр өрхийн 87.4 хувь нь орон сууцанд орох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Иргэдийн хувьд орон сууц худалдан авахад тулгарч буй гол бэрхшээл нь урьдчилгаа төлбөр байхгүй, ипотекийн зээлийн нөхцөл хангахгүй, тогтмол орлогогүй зэрэг шалтгаан байгаа юм. Тиймээс НОСК нь 2022-2023 оны хугацаанд 15 жилийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, 50 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, Монгол банкинд худалдахаар төлөвлөсөн байна. Улмаар нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтнуудаас гадна цар тахлын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж, ажлын байраа тогтвортой хадгалж үлдсэн хувийн хэвшлийн 450 орчим ажилтан, албан хаагчийг хөнгөлөлттэй орон сууцаар хангахаар төлөвлөж буйг М.Говьсайхан хэллээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ шинээр орон сууц барихгүй бөгөөд зах зээлд бэлэн байгаа орон сууцуудаас худалдан авч, иргэдийг оруулах юм байна.

Хэлэлцэж байгаа асуудлаар төсөв эдийн засгийн хороо санал дүгнэлт уншлаа. 450 орон сууцанд хамрагдах хувийн хэвшил болон төрийн албан хаагчдын тоог тодорхой болгох, НОСК-той ижил төрлийн үйл ажиллагаа явуулах охин компани байгуулах шаардлагатай эсэх талаар эргэн харах зэрэг тодорхой саналуудыг тус хорооноос гаргасан. Төлөөлөгчид хэлэлцэж буй асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төсөл яг зорилтот иргэддээ хүрэх, алсын дүүргийн иргэдийг хамруулах, бодит үр дүн хэзээ гарах зэрэг асуудлыг тодрууллаа.

Тухайлбал төлөөлөгч Б.Нэргүй “иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэсэн орон сууцны асуудалд алслагдсан 3 дүүргийг түлхүү хамруулах, орон сууцны бодлогыг чөлөөлөх шаардлагатай. Мөн нийслэлээс хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлт зэрэг орон сууцны бодлогын шийдлүүдтэй энэхүү асуудлыг уялдуулж авч явах нь үр дүнтэй” гэсэн бол Д.Гантулга “50 тэрбум төгрөгөөр баталгаажсан энэхүү орон сууцны хөтөлбөрийг нээлттэй шударга явуулах тал дээр анхаарах нь чухал. Арилжааны банкыг энэхүү харилцаанд оруулж ирэх шаардлагатай. Эрсдэл үүрэлцэх талаасаа ч банкны тогтолцоонд түшиглэх нь зөв” гэсэн юм.

Төлөөлөгч Б.Сүхбаатар Ковидоос шалтгаалан цаг үеийн нөхцөл байдал хүнд. Монгол банкны бодлогын хүү өссөн эрсдэл байгаад дурьдаад НОСК иргэдийн сонгох байр, байршлыг нэр заахгүй. Иргэд зах зээл дээрээс орон сууцаа сонгоно. Дэмжих бодлогоор аж ахуйн нэгжүүдээ батламж өгнө зэргээр хэлэлцэж байгаа асуудлаар нэмэлт мэдээллийг өгсөн.

Иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулахдаа Зорилтот бүлгийн иргэдийг түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах журмын дагуу шалгаруулалтыг зохион байгуулах бөгөөд орон сууцны үнийн өсөлтийг харгалзан зээлийн босго 120 сая төгрөг байхаар төсөл хэлэлцэгдсэн. Төлөөлөгчид Нийслэлийн орон сууцны корпораци ХХК-ийн харьяа охин компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах асуудлыг олонхиор дэмжин шийдвэрлэлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тухай асуудлыг дэмжин хэлэлцлээ

Эх сурвалж: НИТХ

“Орон сууц”-ыг эзэмших зорилгыг нь харгалзан татвараас чөлөөлөх ёстой
“Орон сууц”-ыг эзэмших зорилгыг нь харгалзан татвараас чөлөөлөх ёстой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.