АТГ: Иргэдээс ирсэн гомдлын 63 хувь нь хүний нөөцийн томилгоо, авлигатай холбоотой байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Иргэдээс ирсэн гомдлын 63 хувь нь хүний нөөцийн томилгоо, авлигатай холбоотой байна

/2022.11.17/ Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас энэ сарын 7-11-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 80 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.8 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд хүний нөөцийн томилгоо, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлсан байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 224 дуудлага хүлээн авчээ.

Тус алба "Шударга байдлын үнэлгээ", "Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь", "Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа" зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна хэмээн АТГ-аас мэдээллээ.

Борхүүг өнөөдөр дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
Борхүүг өнөөдөр дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.