/2022.11.16/ Мексик улсын Гуадалахара хотод таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна.
Тэмцээнд Монгол Улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор гурван тамирчин өрсөлдөж байгаа юм. Өчигдөр эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд А.Азбаяр хүрэл медалийн төлөө Ираны тамирчинд ялагдсанаар шагналт тавдугаар байрт орлоо.
Тэрээр насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байр эзэлсэн Монголын гурав дахь тамирчин болж буй бөгөөд залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Тэмцээн энэ сарын 13-22-ны хооронд зохион байгуулагдана.