Банкны үйлчилгээнд лавлагаа, бичиг баримт шаардахгүй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкны үйлчилгээнд лавлагаа, бичиг баримт шаардахгүй болно

May be an image of 2 people, people sitting, people standing and suit

/2022.11.15/: Цахим хөгжил харилцаа холбооны яам, Монгол банк, Монголын банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд хамтран иргэдэд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхэд саад болж буй биет бичиг баримт, лавлагаагаар иргэдийг таньдаг, нотолдог, тэдгээрийг шаарддаг байдлыг халахаар ажиллаж байна.

Ингэхийн тулд төрийн мэдээлэл солилцооны системийг дундын систем болгон өргөтгөж хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжүүд харилцагчийн зөвшөөрлөөр хувийн мэдээлэлд нь цахимаар хандан шаардлагатай мэдээллээ авч, хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлэхээр хамтран ажиллаж байна.

May be an image of 12 people and people standing

Цахим баримт бичиг цаасан баримт бичигтэй адил эрх зүйн хүчин төгөлдөр үйлчлэх зохицуулалттай. Гэвч төрийн үйл ажиллагаанд хэрэгжиж буй 169 хуульд цахим баримт бичгийн зохицуулалт байхгүй байна. ЦХХХЯ, Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулж тус хуулиудад өөрчлөлт оруулж цахим бичиг баримтын хүчин төгөлдөр байдлыг эрх зүйн хүрээнд бүрэн зохицуулах ажил үргэлжилж байна.

Цаашид ЦХХХЯ, Монгол банк, Монголын банкны холбоо, Хувийн хэвшлийн банкнууд хамтран банк санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад элдэв төрлийн лавлагаа иргэдээс шаардаж эргэж буцаадаг, цаг үрдэг байдлыг халж Банк санхүүгийн салбарт төрийн үйлчилгээний цахим шилжилтийг нэвтрүүлэхээр санал нэгдлээ.

Эх сурвалж: ЦХХХЯ

Дэлхийн 7 тэрбум дахь хүүхэд 2011 онд тодорч байжээ
Дэлхийн 7 тэрбум дахь хүүхэд 2011 онд тодорч байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.