/2022.11.09/: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- Зөвшөөрлийн тухай хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, давхардал, зөрчлийг арилгах хуулийн төслүүд,
- Төр засгийн нийтлэг үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээ,
- Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийн талаар,
- Нийтийн тээврийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн юм.