/2022.11.09/: Америкийн нэрт жүжигчин, кино найруулагч Шон Пенн Украины дайн эхэлснээс хойш гурав дахь удаагаа Украинд очжээ.
Тэрээр Украины Ерөнхийлөгч Зеленьскийд ялалтад итгэх итгэлийн бэлгэдэл болгож өөрийн Оскарын шагналаа гардуулжээ. Энэхүү Оскарын шагналыг тэрээр дайн дуустал Украинд байршуулахаар болсон тухайгаа Зеленьскийд хэлсэн байна.
Харин Зеленський түүнд Украины III зэргийн гавьяа шагнал гардуулсан байна.
Зеленський болсон үйл явдлын талаар өөрийн цахим хуудсандаа
"Зоригтнуудын Талбай бол Украйны талд байсан эрэлхэг хүмүүсийг одоо болон ирээдүй үеийнхэн дурсах газар юм.
Дайны үед Украйнд тусалсан дэлхийн олон удирдагчдын нэрний хажууд Шон Пенний нэртэй хавтан байдаг.
Шон Пенн Оросын довтолгооны эхний өдөр Украйнд айлчилж, манай улсад болж буй үйл явдлыг баримтжуулж, Оросын түрэмгийллийн үнэнийг дэлхий дахинд өгүүлэхээр болсон гавьяатай хүн юм. Украйн болон Украины ард түмэнд ийм дэмжлэг маш үнэ цэнэтэй зүйл юм" гэжээ.
Эх сурвалж: Володимир Зеленьскийн албан ёсны хуудас