Б.Болор-Эрдэнэ: Би дэд сайдаасаа чөлөөлөгдөнө, гэхдээ бугшсан системд БУУЖ ӨГӨӨГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: Би дэд сайдаасаа чөлөөлөгдөнө, гэхдээ бугшсан системд БУУЖ ӨГӨӨГҮЙ

/2022.11.9/ Цахим хөгжил, Харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ дэд сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Шалтгаан нь, өнгөрөгч амралтын өдрүүдээс эхлэн 2021 онд болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ярьсан ярианых нь нэг хэсэг олон нийтийн сүлжээгээр тарсан юм. Улмаар сошиалд их хэмжээний шүүмжлэл өрнөсөн билээ.

Б.Болор-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа өөрийн сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Б.Болор-Эрдэнэ:

NextGen Government буюу шинэ үе хуучин системтэйгээ нүүр тулж, зөрчилдөж байгаа нь үнэн.

Өөрчлөлт өвдөлтгүйгээр ирдэггүй гэдгийг ч ойлгож байгаа.

Миний хувьд салбарынхаа болон олон хүний дэмжлэг, оролцоотойгоор И-Монголиаг хийх гэж, агентлагаа яам болгох гэж, салбараа томруулах гэж энэ хугацаанд бүх хүчээ зарцууллаа. Ингэхдээ алдаа оноо гаргасанд та бүхнээсээ уучлалт хүсье.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамт олон минь, Цахим хөгжлийн яамны хамт олон, И-Монголиагийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлалаа. Бид хамтын зорилгодоо нэгдэж үнэхээр их хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр цахим шилжилт ид хийгдэж байна.

Сүүлийн хэд хоног улс төрийн зохион байгуулалттай дайралт, хуучин системийн завхрал, хуурамч мэдээлэл, ХАРЛУУЛАХ ТЕХНОЛОГИ, авилгажсан системийн цохилтыг яс махандаа шингэтэл ойлгож мэдэрлээ. Мөнгө, ашиг сонирхол, эрх мэдэл байхад хэнийг ч зохион байгуулалттайгаар яллаж болдог юм байна!

Энэ систем дотор албан тушаалдаа хорогдоод үлдвэл дасаж, бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Гэхдээ энэ хуучин системийн завхрал оршсоор байгаа үед та бидний хүсээд байгаа өөрчлөлт хэзээ ч хийгдэхгүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ.

Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!

Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ.

Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно.

Миний хийж бүтээсэн ажлыг дэмжсээр ирсэн, шүүмжилсээр ирсэн та бүхэнд баярлалаа.

Б.Болор-Эрдэнэ гэжээ.

У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна
У.Хүрэлсүх: 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэх зорилт тавьж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.