ШӨХТГ: 26 банк бус санхүүгийн байгууллагад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШӨХТГ: 26 банк бус санхүүгийн байгууллагад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

ШӨХТГ: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буухад манайд буух ёстой гэдэг  байр суурин дээр хатуу зогсоно

/2022.11.08/: ШӨХТГ-аас өнгөрсөн 7 хоногт хийж хэрэгжүүлсэн онцлох ажлаа танилцуулж байна.

Илэрсэн зөрчилтэй нь холбогдуулж 26 банк бус санхүүгийн байгууллагад зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Банк бус санхүүгийн байгууллагуудаас аж ахуй эрхлэгч, иргэдэд олгож буй зээлийн шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд нийцэж байгаа эсэхэд 2022 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс аравдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 50 аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтыг үндэслэн зөрчлийн 2202000326 дугаартай хэрэг нээн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж байна. Энэ талаар холбогдогч 26 банк бус санхүүгийн байгууллагад 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1842 дугаартай албан бичгээр мэдэгдлээ.

Гурилын үнийг өсгөсөн нь үндэслэлтэй эсэхэд хяналт шалгалт хийж байна

Гурил худалдан авахдаа жинлэж авахыг зөвлөв

Агентлагийн даргын 2022 оны 01/29 дугаартай удирдамжийн дагуу буудайн гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд нь гурилын үнийг өсгөсөн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын хүрээнд гурилын үнийн өсөлтийн асуудлаар тайлбар мэдээлэл, холбогдох баримт материалыг ирүүлэх тухай албан бичгүүдийг 12 аж ахуйн нэгжид хүргүүлснээс Алтан тариа, Улаанбаатар гурил, Од групп, Алейкс импекс, Увс хүнс болон Хөвсгөл Алтандуулга ХХК-аас хариу ирүүллээ.

Хууль зөрчиж сурталчилгаа явуулсан “Денк фарма” компанид Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгийн торгууль ногдууллаа

Эмнэлгийн үйлчилгээ эрхлэгч болон эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулагч аж ахуй эрхлэгчдийн зар сурталчилгаа захиалсан, бүтээсэн, түгээсэн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийж байна.

Хяналт шалгалтын хүрээнд “Денк фарма” ХХК нь жороор олгох нөхцөлтэй Панто денк 20 мг бүрхүүлтэй шахмал эмийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын зааланд байрлах олон нийтэд зориулсан мэдээлэх хэрэгслээр сурталчилж Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай болон Зар сурталчилгааны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдууллаа.

Гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хуульд нийцэж буй эсэхэд хянал шалгалт хийж байна

Олон суваг дамжуулах гурвалсан үйлчилгээ эрхлэгчдийн хэрэглэгчид үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хийж буй хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

“Нью тур сафарис” компанид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ

Кино театруудын үйл ажиллагаанд хийж буй хяналт, шалгалтын хүрээнд “Нью тур сафарис” ХХК-аас шаардлагатай мэдээлэл, баримт материалыг 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг 01/1813 тоот бичгээр шаардсан боловч дурдсан хугацаанд хариу ирүүлээгүй тул Өрсөлдөөний тухай хуулийн дагуу зохих баримт, мэдээллийг энэ сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.

Орон сууцны конторуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна

ОСНААУГ-ын харьяа болон хувийн зарим орон сууцны конторуудын үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хяналт шалгалт хийгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас зарласан “Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах”, Боловсрол шинжлэх ухааны яамнаас зарласан “Боловсролын салбарын тоног төхөөрөмж” /Улсын хэмжээнд/, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас зарласан “Диспетчер системийн машины төхөөрөмж, жолоочийн ядралыг мэдрэгч, хадгалах төхөөрөмжийн хамт”, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Эрдэнэтийн ил уурхайд геотехникийн цогц хөтөлбөр нэвтрүүлэх ажил” тендерийн баримт бичигт холбогдох гомдол ирүүлснийг тус тус хянаж хариуг хүргүүллээ.

Эх сурвалж: ШӨХТГ

#NoWar хөдөлгөөний 5 залууд 8 сараас 2 жил хүртэлх ял төлөвлөжээ
#NoWar хөдөлгөөний 5 залууд 8 сараас 2 жил хүртэлх ял төлөвлөжээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.