ЦЕГ: 12 дугаар ангийн сурагчид нулимс асгаруулагч цацсан нь тогтоогдсон
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: 12 дугаар ангийн сурагчид нулимс асгаруулагч цацсан нь тогтоогдсон

/2022.11.08/ Дархан-Уул аймагт Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн цайны газарт хортой хий цацсаны улмаас ойр хавьд байсан багш, сурагчдын бие муудаж тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тайлбар өглөө. Тодруулбал, тус сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна гэсэн дуудлага өнөө өглөөний 11:05 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Үүний дагуу шалгалтын ажиллагааг явуулахад тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С", эмэгтэй “Э” нар нь нулимс асгаруулагч цацсан гэдэг нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлагыг их завсарлагааны үеэр 1 давхарын цайны газрын кордиорт цацсан нь камерийн бичлэгээр тогтоогджээ. Мөн эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа өөрсдөө зааж өгсөн байна.

ВИДЕО: “Уламжлалт гар урлалыг дэмжих, хөгжүүлэх боломж, шийдэл 2022”
ВИДЕО: “Уламжлалт гар урлалыг дэмжих, хөгжүүлэх боломж, шийдэл 2022”
 
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
ШИЙДВЭР: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээр байгуулах тухай төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.