ДАРХАН-УУЛ: Хорт хийнд хордсон 40 орчим сурагчийн заримынх нь бие хүндэвтэр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРХАН-УУЛ: Хорт хийнд хордсон 40 орчим сурагчийн заримынх нь бие хүндэвтэр байна

/2022.11.08/ Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн цайны газарт хортой хий цацсаны улмаас багш, сурагчдын бие муудан, тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн хүүхдүүдэд амьсгал боогдох, нулимс асгарах, ханиалгах шинж тэмдэг илэрч байгаа аж.

Тухайн сургуулийн Нийгмийн ажилтан, "Хүүхэд гэрээсээ нулимс асгаруулагч авчраад, улмаар цацсан. Сургуулиас ямар нэг газ алдаагүй, дэлбэрээгүй" гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга:

-Одоогоор 40 орчим хүүхэд хүргэгдэн ирсэн байна. Зарим хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, заримынх нь бие тогтворжиж байна. Ухаан алдсан хүн бүртгэгдээгүй. Харин ухаан самуурсан 2 хүүхэд ирсэн. Гэхдээ амин үзүүлэлтүүд нь сайн байгаа гэв.

Одоогоор тус сургууль дээр Онцгой байдлын газрын химийн мэргэжилтэн болон цагдаагийн байгууллагын ажилтнууд ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн асан Р.Раш зэрэг эрхмүүдийг “Хангарди“ одонгоор шагналаа
УИХ-ын гишүүн асан Р.Раш зэрэг эрхмүүдийг “Хангарди“ одонгоор шагналаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.