Ж.Ганбат: Нүүрсний олборлолт, худалдан авалтын гэрээнүүдийг НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Ганбат: Нүүрсний олборлолт, худалдан авалтын гэрээнүүдийг НЭЭЛТТЭЙ БОЛГОЛОО

/2022.11.08/ “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс тээврийн мэдээллийг ил тод болгож эхэлсэн талаар мэдээлэл хийж байна.

Тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат:

- “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй, ил тод болох ёстой. Энэ дагуу уурхайгаас ачигдаж буй нүүрсний хэмжээ, худалдан авч буй компаниуд болон тээвэрлэлт, олборлолтын талаарх мэдээллүүд ил тод болно. Өмнө нь ямар компани хэчнээн тонн нүүрс тээвэрлэж байгаа талаарх мэдээлэл хаалттай байсан. Өнөөдрийн байдлаар 30,497 тонн нүүрсийг 265 тээврийн хэрэгслээр 13 худалдан авагч ачиж байна. Энэ мэт мэдээллийг тогтмол мэдээлж байхаар боллоо. Эдгээр мэдээллийг ett.mn гэсэн сайтаар орж үзэх боломжтой. Бүх хүнд мэдээлэл нээлттэй байгаа гэсэн юм.

Мөн тэрбээр:

-Дараагийн асуудал оффтейк гэрээний талаар байгаа. Оффтейк нь үйлдвэрлэгчийн ирээдүйд үйлдвэрлэх бараа бүтээгдэхүүнийг урьдчилан борлуулах гэрээг хэлдэг. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 4 гэрээ байна. Тодруулбал,

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл,
  • Богдхан төмөр замын төсөл,
  • Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл,
  • Газрын тос дамжуулах хоолой барих төсөл гэсэн 4 оффтейк гэрээ байгаа. Энэ 4 гэрээний 1 нь нууцын зэрэглэлтэй. Дахиад нэг нь маш нууцын зэрэглэлтэй гэрээ байна.

Төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлэхийн тулд нүүрсээ худалдаж, урьдчилж мөнгийг нь аваад дээрх 4 төслийг санхүүжүүлээд явж байна. Олон улсад ч мөн адил аливаа төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг босгохдоо оффтейк гэрээг байгуулдаг. Иймэрхүү нийтлэг практикууд нэлээд байдаг гэлээ.

Зогсоолын төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна
Зогсоолын төлбөрийг шинэчлэн тогтоох тогтоолын төсөлд санал авч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.