Ж.Энхжаргалан: Биднийг мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Энхжаргалан: Биднийг мөрийтэй тоглоом тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хаалаа

/2022.11.04/ ХУД-ийн 18 дугаар хороонд байрлах “LC tower” байрны .. дугаар тоотод иргэн Б гэгч нь мөрийтэй /покер/ тоглоом зохион байгуулсан гэх хэрэг өнгөрсөн сарын 20-ны өдөр гарсан билээ.

Тухайн үед мөрийтэй тоглоом тоглож байсан гэх иргэдийн дунд АН-ын дарга С.Эрдэнийн хүү Э.Энхтөгс, гавьяат тамирчин Б.Наранбаатар болон иргэн Ж.Энхжаргалан нарын хүмүүс байсан талаар зарим хэвлэлээр мэдээлж байсан юм. Үүнтэй холбоотойгоор дээрх хүмүүс аравдугаар сарын 27-ны өдөр хэвлэлийн хурал хийж энэхүү хэргийг няцаасан. Түүнчлэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдөр "BRB" компанийн захирал Б.Энхжаргалан өөрийн цахим хуудаснаа мөрийтэй тоглосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан талаараа мэдээлжээ.

Тэрээр:

-Энэ оны аравдугаар сарын 21-ны шилжих шөнө айлын гэрт оруулсан гэнэтийн шалгалт гүйцэтгэх ажиллагаа зохион байгуулалттай мөрийтэй тоглоом тоглосон байж болзошгүй гэдэг асуудал ХУД-ийн нэгдүгээр хэлтэс дээр 15 хоногийн дараа дөнгөж сая хэрэгсэхгүй болж хаагдлаа. Гарын үсэгээ зураад гараад ирлээ.

Найз нөхөдөөрөө хаа нэг гэм хоргүй хөзөр тоглох, бүүр зохион байгуулалттай ашиг олох зорилготой тоглоомын газар ажилуулах түүгээр үйлчлүүлэх гэдэг эрс тэс хоёр ойлголтыг ялгаж салгаж харж чадсан, биднийг зохион байгуулалттай тоглосон үгүйг шалгаж, нягталж, шудрагаар тийм зүйл байгаагүйг тогтоож өгсөн Хан-Уул дүүргийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, прокурор нарт баярлалаа.

Аравдугаар сарын 25,26-наас олон нийтэд гэмт хэрэгтэн мэтээр зохион байгуулалттай санаатай мэдээлэл цацсан шантаажны сайтууд цаашид сошиалаар хүн цаазалдаг явдлаа таслан зогсоож тусгай чиг үүргийн байгууллагуудыг ажлыг нь хийлгэх, битгий хөндлөнгөөс шүүх, прокурор, цагдаагийн үүрэг гүйцэтгээд бай. Хүмүүсийн нас хүйс, үндсэн хуулиар хамгаалсан хувийн эмзэг мэдээллийг эрээ цээргүй нийтэд цацаж нэр төрд нь халдаж, залуусын ажил төрөл, бизнес, хувийн амьдрал байдаг гэдгийг үл тоомсорлож хандалт авах гэсэн балиар үйлдэлд чинь гэр бүр, үр хүүхэд ард нь хохирч үлддэг юм гэдгийг санаж яв. Ажлаа ёс зүйтэй хийж уучлалт гуйхыг шаардсаар байгаа шүү. Ой гутмаар алдаагаа залруулдаг болчихоод матрын нулимс унагадаг баймаар байна.

Одоогоор хэргийн материал дотроосоо хэн задруулсан асуудал тусгай субъект дээр тусдаа шалгагдаж байгаа. Хар тамхины асуудал нь анхан болон нарийвчилсан шинжилгээгээр илрээгүй нь тогтоогдсон бөгөөд цонхны тавцан дээр байсан гэх кашишны асуудал нь тусдаа хар тамхитай тэмцэх газар шалгагдаж дуусаагүй байдалтай байна. Жаахан ч гэсэн үнэн ялж байгаад баяртай байна. Зөндөө их зүйл тус үйл явдлаас суралцаж байна гэжээ.

Гэр хорооллын хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг “Рио Тинто Монгол“ ХХК санхүүжүүлнэ
Гэр хорооллын хоёр байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг “Рио Тинто Монгол“ ХХК санхүүжүүлнэ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.