Сонирхогчдын боксын дэлхийн аваргад манай улсаас 9 тамирчин өрсөлдөнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонирхогчдын боксын дэлхийн аваргад манай улсаас 9 тамирчин өрсөлдөнө

May be an image of 13 people, people standing and indoor

/2022.11.01/: Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болох гэж байна.

Тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөх юм.

Тэмцээний эмэгтэйчүүдийн

  • 50 кг-ын жинд Н.Оюунэрдэнэ,
  • 54 кг-д Э.Мичидмаа,
  • 57 кг-д М.Энхжаргал,
  • 60 кг-д Г.Бадмаараг нар тулалдана.

Харин эрэгтэйчүүдийн

  • 52 кг-ын жинд Л.Даваадорж,
  • 57 кг-д Х.Энх-Амар,
  • 60 кг-д Т.Энхтөр, О.Тулга,
  • 63.5 кг-д Б.Мишээлт нар хүч үзэхээр өчигдөр Германыг зорив.
Өнөөдөр үүлэрхэг, 0-2 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 0-2 хэмийн дулаан байна
 
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь буурсан гэв
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.3 хувь буурсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.