2022 оны 11-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эхээр 10-15 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 6-8 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 градус хүйтэн байна.