/2022.10.31/ Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудад зориулсан ээлжит чадавхижуулах сургалтыг өнөөдөр "Тэгш эрхийн зарчим ба ялгаварлан гадуурхалтыг хориглох нь" сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, доктор Д.Сүнжид сэдвийн хүрээнд Үндсэн хуулийн тэгш эрх, ялгаварлан гадуурхахыг хориглох зарчмуудын талаар мэдээлэл хуваалцав.
Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь дэд төсөлтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад Улсын Их хурлын Тамгын газрын ажилтнууд болон Улсын Их Хурлын даргын ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын алба, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд танхимаар болон цахимаар хамрагдлаа.