Д.Тогтохсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ЗӨВХӨН НИЙСЛЭЛД үргэлжлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг ЗӨВХӨН НИЙСЛЭЛД үргэлжлүүлнэ

/2022.10.31/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж өнөөдөр мэдээлэл өгсөн билээ. Үүний дараагаар холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифтай холбоотойгоор мэдээлэл өглөө. Тэрээр:

-Улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх асуудал энэ жилийн төсөвт орж ирээгүй. Энэ чиглэлээр олон УИХ-ын гишүүн саналаа хэлсэн. Тиймээс ирэх оны төсөвт зөвхөн нийслэлийн гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж, төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгаж өгөх тал дээр санал нэгдсэн. Хэрэв улсын хэмжээнд шөнийн тарифыг тэглэнэ гэвэл 30 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд 18,7 тэрбум төгрөг шаардлагатай болно гэв.

Хуш модны самрыг бүтээгдэхүүн болгох талаар санал солилцов
Хуш модны самрыг бүтээгдэхүүн болгох талаар санал солилцов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.