Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав

/2022.10.31/: Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга 16 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн бөгөөд биелэлтийг танилцуулав. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 27 чиглэлээр 1106 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилт 97 хувьтай байна.

Мөн төвийн зургаан дүүргийн авто зогсоолын тоог нарийвчлан гаргах үүрэг өгсөн. Энэ хүрээнд 344 байршилд 15,181 автомашины зогсоол байгаа судалгаа гарч, Зөвлөлийн хуралд танилцуулахад бэлэн болжээ.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгосон байна. Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.

Эх сурвалж: НЗДТГ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.